Шуурхай мэдээлнэ

УЛС ОРНУУД ХИЛЭЭ ХААСНААР ХАР ТАМХИНЫ ДУТАГДЛААР ОЙРЫН ҮЕД 20 САЯ ХҮН АМИА АЛДАЖ БОЛЗОШГҮЙ ГЭНЭ

“Ковид-19” цар тахалын халдвар дэлхий нийтийг өвчин хагацалын бараан хар нөмрөгөөр бараг л битүүлэн нөмөрсөнөөс болоод дэлхийн олон улс орнууд хил гаалиа хааж, хяналт шалгалтаа ч эрс чангатгажээ. Энэ арга хэмжээ хар тамхины улс гүрэн дамнасан худалдаачдад асар том сүйрлийн цохилт өгөөд байгаа аж.

Хэд нугарсан ашигтайгаас гадна хэрэглэдэг хүмүүстээ мөнхийн ус, хоол хүнснээс илүү эрэлт хэрэгцээтэй хар тамхи ийнхүү тахалын хөл хорионоос болоод тасалдан гацаж эхэлсэн сайн талтай ч нөгөө талдаа бас муу үр дагавар гаргаж ч болзошгүй гэнэ. Учир нь хар тамхины хэрэглээг ийнхүү огцом тасалдуулснаас болоод байнгын тогтмол хэрэглэдэг хүмүүсийн бие махбодь тэсвэрлэх аргаггүй байдалд ордог ажээ.

Үүний улмаас гэмт хэрэг өдөөх, наркотикийн төрлийн эм тариа, өвчин намдаагч эмний мөнгөө олохоор дээрэм тонуул хийх зэрэг гэмт хэрэг эрс нэмэгдэхээс гадна байнгын хэрэглэгч хүмүүсийн бие махбодь нь огцом муудаж наркотикоо үгүйлсээр үхлийн “шоок”-нд ордог байна. Ингээд хар тамхи нь тасалдсаны улмаас нэг жилийн дотор дэлхийн олон улс оронд 20-иос доошгүй сая хүн хүн амь насаа дараалан алдах магадлал ч өндөр байгаа гэнэ.

Жишээ нь хар тамхины нэг сая хэрэглэгчтэй улсад наркотик, мансууруулах бодис нь тасалдсаны улмаас жилийн дотор 350-400 мянган хүн амиа алдах эрсдэл ойрхон байдаг ажээ. Энэхүү эрсдэлийг энгийн цагт нууц хар тамхины худалдаагаар дамжуулан хааж болдог байсан бол цар тахалын үед тэдгээр сувгууд нь бүрэн хаагдсанаар “ковид-19”-өөс илүү хар тамхигүй болсоны улмаас илүү олон хүний амь нас, эрүүл мэнд сүйрлийн ирмэг дээр хүрч очсоныг Мансууруулах дон судалдаг томоохон зүтгэлтнүүд анхааруулжээ.

Ийн анхааруулахын учир нь амь насаа алдах үхлийн ирмэг дээр очсон тийм олон хүмүүс ямар ч захиргаанаас айж эмээлгүй, түрэмгий харгис дайн дэгдээж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа аж. Манай улсад гэхэд л саяхан хил хаагдаж бүрэн хорио дэгдэсэн байхад улсын хилээр бусдлын ачаа тээш ашиглан 2123 хүн хэрэглэхэд хүрэлцэх хэмжээний мансууруулах бодис орж ирсэнийг саяхан цагдаагийнхан илрүүлсэн билээ. Тэгэхээр Монголд л гэхэд хар тамхи нь тасарвал найдваргүй үхэх 2123 хүн байгаа гэдэг нь эндээс харагдаж байна гэх үү дээ.

Сэтгэгдэл
Уншиж байна...