Шуурхай мэдээлнэ

Худалдааны төвүүд нээгдэнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч, ажиллаж байна. Тус дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 19-нд иргэдээс нийт 337 дуудлагад ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 21 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.30 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 41 иргэн хандсанаас 22 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод  суурин 55 цэгт, явуулын 57 автобусаар 162 багийн 924 эмч, ажилтан ажиллаж, 29879 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Мөн иргэд олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг  барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Сэтгэгдэл
Уншиж байна...