Шуурхай мэдээлнэ

Долдугаар сарын 4-ний 11:40 цагт Улаанбаатар-Токио чиглэлд хийнэ

Нийслэлийн засаг дарга Д.сумьяабазар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар нарын хамт Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын ажилтай танилцлаа.
Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ашиглалтад орох хугацаа нь ковидоос хамааралтайгаар хэд хэдэн удаа хойшилсон. Одоогийн байдлаар ажил 85.1 хувьтай яваа бөгөөд нээлтийг долдугаар сарын 4-нд хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Шуурхай удирдлагын төв нь Буянт-Ухаагийн үйл ажиллагааг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу шилжүүлэх аж. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Эхний нислэгийг долдугаар сарын 4-ний 11:40 цагт Улаанбаатар-Токио чиглэлд хийхээр төлөвлөжээ.
Шинэ нисэх онгоцны буудал 2006 оноос хойш яригдаж эхэлсэн. Ийнхүү 15 жил дуншсан шинэ онгоцны буудал ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд орох нь.
Сэтгэгдэл
Уншиж байна...