Шуурхай мэдээлнэ

Хүй долоо худагт болох наадамд 1024 бөх зодоглоно

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Хүй долоо худагт долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж, 1024 бөх зодоглох юм байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо УОК-оос өгсөн чиглэлийн дагуу зодоглох бөхчүүдийн нэрсийг МҮБХ дэвжээдээс зургаадугаар сарын 28-ны дотор авахаар болжээ. 

Сэтгэгдэл
Уншиж байна...