Шуурхай мэдээлнэ

Ажилтнаа бэйсболын цохиураар зодсон С.Батсүхэд 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа

МИАТ ХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бэйсболын цохиураар зодож байгаа нь ил болж, олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан. Бичлэгт гарсан үйл явдал нь 2 жилийн өмнөх бичлэг болохыг цагдаагийн байгууллага тогтоосон ч прокурорын байгууллагаас баримтуудыг хянаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээхээс татгалзаж буцааснаар Зөрчлийн тухай хуулийн 5.3-1 дэх хэсэгт заасны дагуу “Хүний биед хохирол учруулахгүйгээр зодсон” гэх үндэслэлээр 100 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ. Мөн түүнийг 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Сэтгэгдэл
Уншиж байна...